images

Г.Занданшатар хилийн чанадад суугаа Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татах үүрэг өглөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-25


  Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монгол улсаас хилийн чанадад суугаа 34 Элчин сайд болон Ерөнхий консул нартай цахим уулзалт хийлээ. Энэ үеэрээ хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, үр дүн гарган ажиллахыг үүрэг болгож, эргээд тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд Монгол улсын гадаад бодлогын суурь зарчмаа тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалахад онцгой анхаарч ажиллахыг даалгажээ. Засгийн газрын зүгээс гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзаж байгаа нь энэ аж. Мөн уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа Орос, Хятадад суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.