images

Брюссельд болох Дэлхийн монголчуудын наадамд 128 бөх барилдана

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2025-06-26


   Бельгийн хаант улсын нийслэл Брюссель хотноо энэ сарын 28-ны өдөр зохиогдох Дэлхийн монголчуудын наадамд нийт 128 бөх, 60 харваач, 31 багийн 250 орчим шагай харваач оролцохоор мэдүүлжээ. Хилийн чанад дахь монголчууд өмнө нь үндэсний баяр наадмаа суугаа орондоо тус тусдаа тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа нэгтгэн зохион байгуулах гэж байна. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах энэ наадмын үеэр монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Монгол улсаас хилийн чанадад 250 мянга орчим иргэн оршин сууж байгаагаас Европын орнуудад 85 мянга нь байдаг аж. Энэ наадмыг 2021 онд Өмнөд Солонгос улсад хийх санаачилгыг гаргаж байсан боловч цар тахлын улмаас цуцлагдаж байжээ. Улмаар өнгөрсөн онд Гадаад харилцааны яамнаас дахин санаачилга гаргаснаар Европ тивд хийхээр болсон нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.