images

Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил

Duuren.Life

Эрүүл явбал

2025-06-26


   Монголын уламжлалт анагаах ухаанд, хамтад нь хэрэглэвэл биед гэм болох идээ ундааны талаар нарийн сайн зааж өгсөн байдаг. Хордсон биш боловч хоорондоо харилцан үл тохирох идээ ундаа нь найруулсан хортой адил болох ёс буйг уламжлалт анагаах ухаанд анхааруулжээ. Эдгээрээс заримыг дурдвал:

- Шөнө дунд эс дадсаныг идэхэд харшсан хор үүснэ.

- Чацаргана архитай харшилна.

- Ямар ч махыг уурыг нь гаргахгүйгээр идэж болохгүй.

- Хайлсан тос, хүйтэн ус нэг дор хор болно.

- Тахианы мах тарагтай харш.

- Зөгийн балыг тостой холивол хор болно.

- Буурцгийн зутан, бурам, тараг хоорондоо харшилна.

- Өндөг, загасны мах харш.

- Сүүг хушгатай холивол хор болно.

- Сүү, загасны мах харш.

- Бүрэлдээгүй таргийг архитай хэрэглэвэл найруулсан хортой адил.

- Идсэний ард зүгээр суух муу.

- Тосыг зэс саванд удаан хадгалахад хор үүснэ.

Эх сурвалж: “Ачуут гол” эрүүл мэндийн зөвлөх төв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.