Сэлэнгэ аймагт 12 ширхэг пуужингаар үүл бууджээ
Чихэнд чимэгтэй
2025-06-27
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан баг үүл буудаж, бороо оруулжээ. Ингэхдээ дөрөв хуваагдаж, хээрийн экспедиц гарган 12 ширхэг пуужингаар цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах зорилготой бөгөөд үр дүнд нь түймрийн голомтоос 20-30 километрийн зайд бороо орж, үүлний масс түймрийн голомт руу шилжсэнийг албаны хүмүүс мэдээлжээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр Хүй долоон худаг орчимд борооны зургаан ширхэг пуужин харвасан байна. Албаныхны тайлбарлаж буйгаар, хэт халуун, хуурайшилт ихтэй, үүлний шилжилт хурдан байсан ч ажиллагаа амжилттай болж, зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.