images

"Хархорум" наадмын шилдэг монгол кино төслүүд шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-03


  “Хархорум” олон улсын кино наадмын үеэр болсон “Монгол кино төсөл” танилцуулах арга хэмжээний шилдэг төслөөр найруулагч Э.Ган-Очирын “Watermelon” төсөл шалгарчээ. Харин онцлох төслөөр найруулагч А.Энхтөгсийн “I hate pink” кино, найруулагч Э.Гантөмөрийн “Ever Rest” баримтат кино, Л.Ганболдын “Spirit of the Steppe” анимэйшн тус тус шалгарсан байна. Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдсон уг наадмын “Монгол кино төсөл” уралдаант хэсэгт 10 киног шалгаруулсныг олон улсын продюсеруудад танилцуулж, шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байрын нэг, онцлох гурван төслийг шалгаруулсан юм. Эдгээр киног Өмнөд Солонгост болох 30 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадамд оролцуулна. Тэгвэл тэргүүн байранд шалгарсан уран бүтээлч тус наадмын дэргэдэх Азийн кино маркетад оролцож, гурав хоног байрлах байр, замын зардал буюу хоёр талын онгоцны тийзийн 100 хувийн дэмжлэг авна. Харин онцлох гурван төслийн уран бүтээлчдэд кино маркетын үеэр гурав хоног байрлах байр, хоёр талын онгоцны тийзний үнийн дүнгийн 50 хувийг олгох юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.