images

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн "Miss Asian Pacific International" тэмцээнд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


   21 жилийн түүxтэй "Miss Mongolia-2025" тэмцээний тэргүүн мисс болон бусад номинацийн эзэд өнгөрсөн баасан гарагт тодорлоо. Энэ удаагийн тэргүүн миссээр Говьсүмбэр аймгийн харьяат, "Андра академи"-ийн гэрээт модель Ц.Баярчимэг тодорч, "Miss International-2025" тэмцээнд улсаа төлөөлж оролцох, тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор аялах эрхээр шагнуулсан байна. Мөн энэ жилээс шинээр нэмэгдэж буй "Mrs" буюу гэр бүлтэй миссийн төрөлд гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн түрүүлж, "Miss Asian Pacific International" тэмцээнд оролцохоос гадна тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор аялах эрхтэй болжээ. Харин тэмцээний дэд мисс Н.Мишээл, хоёрдугаар байрын эзэн Г.Эгшиглэн нар "Miss Heritage International" тэмцээнд оролцох, гуравдугаар байрын эзэн М.Номин-Эрдэнэ, тусгай байрын эзэн Ш.Хүслэн нар "Miss Asian Awards" тэмцээнд оролцох эрхээр тус тус шагнуулав. Түүнчлэн "Model Awards" номинацийн тэргүүн байрын эзэн Ж.Лхагвасүрэн "Miss Global" тэмцээнд оролцохоор болсон байна. Энэ жилийн "Miss International" тэмцээн ирэх 11 дүгээр сарын 27-нд Японы нийслэл Токио xотноо болно.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.