images

Монголчууд Дэлхийн өндөр хурдны галт тэрэгний их хуралд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-08


    Монголын төмөр замын салбарын төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо хоёр дахь өдрөө албан томилолтоор ажиллаж байна. Тэд өнөөдөр Бээжин хотод болох Дэлхийн өндөр хурдны галт тэрэгний 12 дугаар их хуралд оролцоод, хурлын дараа БНХАУ-ын “Чайна Нэшнл Коал групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Шүдунтай уулзаж, зам, тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцоно. Түүнчлэн хурлын нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож үг хэлэх ажээ. Дэлхийн төмөр замын компаниудын удирдлага, эрдэмтэн судлаач, инженер, эрчим хүч, байгаль орчны компаниуд зэрэг олон салбарын төлөөлөл нийт 3000 хүн оролцох энэ хуралд төмөр замын орчин үеийн шинэчлэл, инновац, автоматжуулалт, хурдны галт тэрэгний дэд бүтэц, аюулгүй ажиллагаа, стандарт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Оролцогчид мөн нэг өдөр Хятадын шинэ ухаалаг галт тэргээр аялах ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.