Таэквондогийн “Diamond Games” тэмцээнд Монголын тамирчид оролцоно
Чихэнд чимэгтэй
2025-07-08
Өмнөд Солонгосын таэквондогийн холбоо, Таэквондогийн хөгжлийн төв хамтран энэ сарын 11-13-нд “World Taekwondo Diamond Games” олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол, Франц, Узбекистан зэрэг 14 орны 184 тамирчин оролцох энэ тэмцээн өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангиллаас гадна эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрлөөр болно. Энэ нь Олон Улсын Олимпын Хорооны хүйсийн тэнцвэрийг хангах зорилгыг дэмжиж буй хэрэг юм. Нөгөөтээгүүр цаашид Олимпын наадамд таэквондогийн холимог багийн тулааныг оруулах зорилготой байгаа аж.
Гэрэл зургийн эх сурвалж: World Taekwondo
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.