Зэвсэгт хүчний 15 офицер англи хэлний дунд шатны мэдлэгтэй болжээ
Чихэнд чимэгтэй
2025-07-09
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Гадаад хэлний сургалтын төв тав дахь удаагийн төгсөлтөө өчигдөр зохион байгуулжээ. АНУ-ын Энэтхэг Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын буцалтгүй тусламжаар 2021 онд байгуулагдаж байсан тус төв ийнхүү тав дахь жилдээ англи хэлний дунд шатны дамжаа хичээллүүлж, 15 офицер, ахлагч албан ёсны сертификаттай болсон байна. Түүнчлэн төгсөлтийн арга хэмжээн дээр 167 дугаар ангийн алба хаагч Д.Дашмягмар англи хэлээр илтгэл тавьж, 014 дүгээр ангийн алба хаагч Р.Билэг англиар баярын сэтгэгдлээ хуваалцсан бол 327 дугаар ангийн алба хаагч Б.Болорцэцэг шилдэг төгсөгчөөр шалгарчээ. Энэ жилээс эхлэн англи хэлний төвд номын шалгалтууд болон төгсөлтийн шалгалтын оноогоор шилдэг төгсөгчийг тодруулахаар болсон байна. Дамжаанд суралцагчдын хоёр нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчид ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.