Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно
Чихэнд чимэгтэй
2025-07-10
Баяр, наадмын амралтын өдрүүдээр ихэнх нутгаар сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, өнөөдрөөс баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох ажээ. Мөн ихэнх нутгаар дулаан байх тул иргэдийг нарших, гэнэтийн аадар борооноос сэрэмжтэй байж, цаг агаарын мэдээ тогтмол харахыг зөвлөлөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.